ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт 12.326 хүнд шинжилгээ хийснээс 206 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 5392 боллоо. Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3758 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлэгдэж байсан 6 хүний 4 нь эдгэрчээ.
Дотоодод халдвар авсан хүний тоо 4856 боллоо. Улаанбаатарт 191 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 4474 боллоо. Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр орон нутагт нийт батлагдсан хүний тоо 382 боллоо. Эрүүл мэндийн 2 ажилтан халдварт өртжээ.
Одоогоор 1419 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 4, хүнд 14, хүндэвтэр 183, хөнгөн 1218 байна.