Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд коронавирусын эсрэг вакцин хийлгэснээр болж, иргэн амиа алдсан талаар мэдээлэл гарах болсон. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өчигдрөөс эхлэн хуурамч мэдээллүүд хэд хэдэн удаа гарлаа. Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. Вакцинаас болж хүн нас барсан мэдээллийг албан ёсоор тодруулах ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар вакцинаас болж хүн нас барсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Тиймээс та бүхэн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье. Вакцинтай холбоотойгоор хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж, баталгаажаагүй байна. Хүндэрсэн тохиолдол гараагүй байна ” гэлээ.
Мөн цар тахлын үед хуурамч мэдээллийг санаатай, санамсаргүй түгээсэн бол хариуцлага хүлээх хуультай. Тиймээс аливаа мэдээллийг нягталж, албан ёсны мэдээллийг авсны үндсэн дээр түгээж байхыг хүсмээр байна гэв.