Баянгол дүүргийн 25-р хорооны “Голденпарк* хотхон, “Түвшин Өргөө* хотхоны оршин суугчдыг өргөжүүлсэн танадалт судалгаанд хамруулах болжээ.
Танадалт судалгааны ажлыг дүүргийн онцгой комиссоос зохион байгуулж байгаа бөгөөд шинжилгээг 11.00 цагаас авч эхэлж байгаа аж. Шинжилгээнд
- “Голденпарк* хотхоны 101-108-р байр
- Цоглог хотхоны 201-203-р байр
- “Түвшин Өргөө” хотхоны 301-305-р байрны 16 дээш насны оршин суугчид хамрагдах юм байна. Иймд иргэдийн шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, аюулгүй байдлаа хангахыг уриаллаа.
Учир нь дээрх хотхонуудад халдварын тохиолдлууд батлагдсан аж.