Ж.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд ийнхүү 9 сарын дараа УИХ-ын гишүүний тангараг өргөж, халдашгүй дархан эрхтэй боллоо.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлж болно гэж тусгасан байдаг. Холбогдох хууль журамд заасны дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг эхлүүлье. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталлаа” хэмээв.