• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

“Ухаалаг Улаанбаатар”-ын жишиг загварын судалгааны үр дүнг хэлэлцэв

2021/03/17
: Нийгэм
0
8
SHARES
412
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Өмнөө тулгараад буй асуудал болон тэдгээрийг үүсгэж буй суурь шалтгаануудыг шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай болсноороо хот нь байнга зорилгоо хэрэгжүүлэх чадвартай, тасралтгүй хөгждөг, хэвийн үйл ажиллагаатай систем болж төлөвших боломжтой байдаг. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааг захиалан хийлгэж буй. Судалгааны ажлыг “Сократус студио” компанийн дэмжлэгтэйгээр “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ, “ТУССолюшн” ХХК нар хамтран боловсруулж байгаа юм. 2020 оны наймдугаар сард эхлүүлсэн эл судалгааг өнгөрсөн хугацаанд иргэдийн дунд гурван удаа хэлэлцүүлж, Хурлын Ажлын албатай санал солилцсон. Үүний дагуу INCOSE олон улсын байгууллагын системийн инженерүүдийн саналыг тусгаж сайжруулсан үр дүнг судалгааны баг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгаланд танилцуулж, хэлэлцүүллээ. Цахим хэлэлцүүлэгт Нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Хурлын даргын ахлах зөвлөх Л.Одхүү, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан, гүйцэтгэх захирал Ж.Номин, “ТУССолюшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл, “Сократус студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог тэргүүтэй хүмүүс оролцов. Тус судалгаагаар Улаанбаатар хотын иргэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж, амьдралынхаа суурь хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийг бүрдүүлэхэд тулгарч байгаа нийтлэг асуудлуудыг шуурхай оношилж, шийдвэрлэх чадвартай хотыг бий болгоход тулгамдаад байгаа стратегийн суурь шийдлүүдийг боловсруулахыг зорьж буй.

Улаанбаатар хотын үйл ажиллагааны албажсан тогтолцоог эрх зүйн 1229 баримт бичиг бүрдүүлдэг байна. Энэ нь хэвийн үйл ажиллагаатай нийгмийн нэгж системд бүрдүүлсэн байвал зохих 40 хэв шинжийн 480 шалгуураас 354 буюу 73.75 хувийг бүрдүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг эсэргүүцэх суурь чадвартай нийгмийн нэгж системийн ангилалд хамаарч байгаа юм. Харин 126 шалгуурыг буюу 26.25 хувийг нь хангах шийдлүүдийг бүрдүүлээгүй байгаа нь хотын үйл ажиллагаанд тулгарч буй замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэт олон төвөгтэй асуудлуудыг үүсгэж байгаа суурь шалтгаан буюу системийн доголдол болж байна гэж судалгааны багийнхан үзэж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын нийт иргэд, оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн нэгдмэл зорилгогүй байгаагаас оролцогч бүх талуудын үйл ажиллагааг бүхэлд нь нэгтгэн уялдуулах боломжгүй байна хэмээн үзжээ. Харин Улаанбаатар хотын нэгдмэл зорилгын хэрэгжилтэд нөлөө бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх суурь шийдлүүдийг “Статистикийн тухай” болон “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулиар тодорхойлж, албажуулсан нь мэдээллийн урсгалын дэд тогтолцооны 60 шалгуураас 54 буюу 95 хувийг нь хангасан үзүүлэлт гарсан байна. Энэ нь хотын нэгдсэн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны мэдээллийн урсгалын дэд тогтолцоог дижиталжуулах суурь нөхцөл бүрдүүлсэн байгаа юм. Тиймээс судалгааны багийнхан хотын иргэд нийтээр хүлээн зөвшөөрсөн байх нэгдмэл зорилгыг тодорхойлж, холбогдох эрх зүйн баримтаар баталгаажуулах, улмаар үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүдийг албажуулан, оролцогч талуудад хуваарилан хүргүүлж үйл ажиллагаанд нь хэрэглэж хэвшүүлэх зэрэг санал хэллээ.

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-аас өнгөрсөн онд “Ковид-19” цар тахлын үед авах хариу арга хэмжээний загварыг боловсруулан хүргүүлж байсан юм. Тэгвэл өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үүнийг ДЭМБ-аас гаргасан хариу арга хэмжээ авах зөвлөмжтэй уялдуулан зарим хороонд турших боломжтой болгон сайжруулах, хэрэгжүүлэхэд бэлдэх санал гаргав.
Судалгааны ажил бүрэн дууссаны дараа үр дүнг Нийслэлийн ИТХ-д танилцуулан, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой
Нийгэм

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

2022/05/27
Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ
Нийгэм

Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ

2022/05/27
Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Нийгэм

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2022/05/27
Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна
Нийгэм

Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

2022/05/27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна
Нийгэм

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна

2022/05/27
М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ
Нийгэм

М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ

2022/05/26
Дараагийнх

Нийслэлд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг олон ажил хийхээр болов

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev