• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 3-р сар 27, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Хүүхдийн эрх ашигтай холбоотой мэдээлэлд хариуцлагатай хандах ёстой

2021/03/16
: Хүүхэд хамгаалал
0
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн асрамж, халамжийн 28 төвд 867 хүүхэд амьдарч байна. “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017-2020 оны хугацаанд хараа хяналтгүй 441, хараа хяналт сул 564, хөдөлмөр эрхлэгч 220, нийт 1225 хүүхдийг илрүүлжээ. Арга хэмжээгээр илэрсэн хүүхдүүдэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулга, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна.

“Хүүхдийн тусламжийн утас-108 төв”-д өнгөрөгч 2020 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар ийт 2717 дуудлага иржээ. Үүнээс эрсдэлийн түвшин өндөр 2131, эрсдэлийн түвшин дунд 269, эрсдэлийн түвшин бага 237 байна. Мөн хяналтад байгаа 1336, хаагдсан 1381 байгаа нь өмнөх оноос 5 хувиар буурчээ.

Нийслэлийн хэмжээнд 2019 онд 1418, 2020 онд 432 хүүхэд түр хамгаалах байраар үйлчилгээ авсан байна. Түр хамгаалах байранд нэг хүүхдийг 5 хоногийн хугацаатай байрлуулж, үйлчилгээ үзүүлэх зардал 60,680 төгрөг аж. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд 2020 онд 1326 хүүхэд ирсэн бөгөөд ихэнх хүүхэд 10 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар байрладаг аж.

Хүүхдийн эрх ашигтай холбоотой мэдээлэл хариуцлагатай хандаж мэдээлэхээс урьдаж мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг уулзалтын үеэр онцоллоо. Учир нь хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлахгүй мэдээлэгдэх явдал их байгаа аж. Иймд:

  • НҮБ-ын Хүүхдийн эрхийн Конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийг хангах, албан хаагчдад сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулах;
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 тоот тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг бичиг баримт”-ыг үндэслэн өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон “Хүүхэд хамгааллын бодлого” боловсруулж, албажуулан хэрэгжүүлэх
  • Албан хаагчдад  хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм танилцуулж, үйл ажиллагаанд нь хэрэгжүүлэх;
  • Хүчирхийллийн хохирогч хүүхдийн нэр, оршин суугаа хаяг, сургууль, анги зэрэг хувийн мэдээллийг нууцлах;
  • Хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэдээллийн тэнцвэртэй, үнэн бодит байдалд анхааран талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэхэд анхаарах

Хүүхдийг нас бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг хэвлэл мэдээллийн ажилчдад уриаллаа.

Хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Хэрвээ эцэг эх, асран хамгаалагч болон бусад хүмүүс үүргээ биелүүлэхгүй байвал төр оролцдог. Төр оролцоно гэдэг нь хамгаалуулах эрх нь зөрчигдсөн хүүхдэд шаардлагатай үйлчилгээг хууль, журмын дагуу үзүүлнэ гэсэн үг.

Тухайлбал, хүүхэд хүчирхийлэлд өртснийг харсан, мэдсэн иргэн мэдээлэх үүргийнхээ дагуу холбогдох мэргэжлийн хүмүүст хэлнэ, хүүхдээ гэмтээж бэртээсэн, хүчирхийлэл үйлдсэн иргэнийг цагдаагийн ажилтан баривчлаж, хохирсон хүүхдэд эмч эмнэлгийн тусламж үзүүлж, нийгмийн ажилтан хүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай дэмжлэг тусламжид холбож өгдөг.

Өөр өөр үйлчилгээ үзүүлж байгаа эдгээр байгууллага хүүхдийг хамгаалахын тулд нэгдэж хамтран ажиллах шаардлагатай болдог. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал юм.

Төстэй нийтлэлүүд

“Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна
Хүүхэд хамгаалал

“Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна

2022/11/30
Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хүүхэд хамгаалал

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2022/11/22
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна
Хүүхэд хамгаалал

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна

2022/07/29
Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг зохион байгуулж байна
Хүүхэд хамгаалал

Монголын хүүхдийн зөвлөлийн майхант чуулганыг зохион байгуулж байна

2022/07/19
Сэтгэл зүйч Я.Батхүү: Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцаж чаддаггүй, хүүхэдтэйгээ найз байж чаддаггүй
Хүүхэд хамгаалал

Сэтгэл зүйч Я.Батхүү: Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцаж чаддаггүй, хүүхэдтэйгээ найз байж чаддаггүй

2022/07/02
Д.Пүрэвсүрэн: Гэр бүлийн тогтвортой байдал зөвхөн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд зогсохгүй улс орны хөгжилд ч нөлөөлдөг
Хүүхэд хамгаалал

Д.Пүрэвсүрэн: Гэр бүлийн тогтвортой байдал зөвхөн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд зогсохгүй улс орны хөгжилд ч нөлөөлдөг

2022/06/28
Дараагийнх

Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа
  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev