• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Баасан, 6-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болсон “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураана гэв

2021/03/15
: Улс төр
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2021.03.15) 10.00 цагт 74 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов.  

Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгасан учир хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байгааг онцлоод Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна гэв.

Түүнчлэн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсаныг онцлоод Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар иргэд, олон нийтийн хяналтын дор зохион байгуулахыг хүсэхийн зэрэгцээ үүнд  хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, хяналт чухлыг цохон тэмдэглэлээ. 

Мөн тэрбээр, энэ удаагийн чуулганаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстойг дурдаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. Миний бие УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа нь буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготой гэдгээ мэдэгдлээ. 

Хаврын чуулганы хэлэлцэх асуултын жагсаалтад багтсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Боловсролын болон Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн багц хуулиуд, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай зэрэг нэн чухал хуулиудыг дараагийн чуулганд шилжүүлж, эрх зүйн хувьсгалын үнэ цэнийг, эх орон, ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж болохгүйг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв. 

Мөн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 92-р тогтоолын зүйл, заалт бүрээр Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа. Энэ ордын ашиглалтад юуны өмнө Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг хангуулах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байна. Эхний нааштай үр дүн ч гарч эхэлсэн гэв.       

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Бид Монгол эх орныхоо сэргэн мандалтын гараан дээр, түүхэн цаг үед амьдарч байна. Шинэ зууны, шинэ Монголын хөгжил дэвшлийн гарааг эхлүүлэх хувь зохиол бидэнд ногдсон байна. Энэ эрхэм хүндтэй үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, эвийг нэгтгэн, зөвийг зорих, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраан мандуулахын төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриалсан.

Дараа нь Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Төстэй нийтлэлүүд

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
Улс төр

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа

2023/06/05
Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ
Улс төр

Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ

2023/05/30
МАН бүлэг: УИХ-ын гишүүн 126 байна гэдгийг дэмжсэн
Улс төр

МАН бүлэг: УИХ-ын гишүүн 126 байна гэдгийг дэмжсэн

2023/05/30
ЗГ: “МИАТ” орон нутгийн есөн чиглэлд 40-68 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчилнэ
Улс төр

ЗГ: “МИАТ” орон нутгийн есөн чиглэлд 40-68 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчилнэ

2023/05/24
Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана

2023/05/18
Онцгой бүрэн эрхтэй БЭТ-үүд Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендэр будлиантуулжээ
Улс төр

Онцгой бүрэн эрхтэй БЭТ-үүд Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендэр будлиантуулжээ

2023/05/09
Дараагийнх

У.Хүрэлсүх: Монгол хүн эх орондоо эзэн байж,байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэг зарчим мөн

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev