Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн 24 цагт 9410 хүнд шинжилгээ хийснээс 122 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 4083 боллоо.
Дотоодод халдвар авсан хүний тоо 3551 боллоо. Улаанбаатарт 118 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт өвчлөл 3203 боллоо.
Завхан аймгийн Шилүүстэй суманд 2, Төв аймгийн Зуун мод суманд 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн 1 иргэнээс халдвар илэрлээ. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 424 боллоо.
Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 122 тохиолдлын 117 нь ойрын хавьтал байна. Эдгээрээс 111 хүнд эхний шинжилгээгээр, 5 хүнд нь давтан шинжилгээгээр халдвар батлагджээ.
Халдварын эх уурхай нь тодорхойгүй 5 тохиолдол байна. Байршлаар нь хэлбэл,
- Хан-Уул дүүргийн 20- р хороо
- БГД-ийн 4, 16-р хороо
Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3031 боллоо.
Одоогоор 973 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд 2
- Хүнд 6
- Хүндэвтэр 65
- Хөнгөн 900 байна.