• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

БНХАУ-ын ӨМӨЗО-оос 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юань хандивлалаа

2021/03/12
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаанзагалмайн нийгэмлэгээс Монгол Улсын Соёлын яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Улаанзагалмайн нийгэмлэгт коронавируст цар тахлын үед хэрэглэгдэх хүмүүнлэгийн тусламж олголоо.

Тухайлбал, цар тахалтай тэмцэхэд хамгийн ихээр ойр ажиллаж байгаа сэтгүүлчдэд зориулж 30,000 ширхэг амны хаалт, 10,000 ширхэг эмнэлгийн зориулалттай бээлийг бэлэглэхээр болжээ. Мөн Соёлын яаманд 30000 амны хаалт, 10,000 бээлийг хандивлав. Харин Улаанзагалмайн нийгэмлэгт 210,000 юанаар дэмжлэг үзүүлж байгаа юм.

Хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх арга хэмжээ цахимаар болсон юм. Арга хэмжээг нээж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын төлөөлөгч: Олон жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Монголын Улс хамтран соёлын өдрүүдийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Хятад-Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилсээр ирсэн. Монгол Улсад цар тахалтай тэмцэх зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар амны хаалт, хамгаалалтын хувцас, бээлий зэргийг хандивлаж байсан. Энэ удаад Монгол Улсын Соёлын яам, МСНЭ-д  тус бүр  30 мянган амны хаалт, 10 мянган бээлий, МУЗН-т 210,000 юань хандивлаж байна. Цар тахалтай тэмцэх энэ үед Хятад-Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллаж байна гэв.

Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас 60 мянган амны хаалт, 20 мянган нэг удаагийн бээлий,  210,000 юань хандивлаж байгаад Соёлын яамны нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. Коронавируст цар тахлын энэ хүнд үед манай улсад та бүхний хүмүүнлэгийн тусламж маш том дэмжлэг болж байгаад итгэлтэй байна. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Удахгүй дэлхийг хамарсан аюулт цар тахал арилж сайхан цаг ирнэ гэдэгт найдаж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг Монголчуудын нэг сайхан үг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монголын сэтгүүлдчийн нэгдсэн эвлэлийн дэд Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Дэлхий нийтээрээ ковид цар тахалтай тэмцэж байна. Энэ хүнд үед бидний мөнхийн хөрш Өвөр монгол ахан дүүс сэтгэлийн дэм, хандив тусламж илгээж байгаад талархлаа илэрхийлье. Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллага МСНЭ энэ жил 70 жилийн ойтойгоо золгож байна. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын  Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ жил Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумын 12 жилийн үйл ажиллагаа болно. 11 жилийн форумын өнгөрөгч 2020 онд Улаанбаатарт цахимаар зохион байгуулсан. Энэ жил Хятадын талаас зохион байгуулна. Хамтарсан хоёр талын хамтын айлчлал, сурвалжлагыг жил бүр хамтран зохион байгуулдаг. Бидний хамтын ажиллагаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж  байгаа.  МСНЭ болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын  Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба байнгын хамтын ажиллагаатай. Манай 2 орны найрамдлыг зузаатгахад бидний хамтын ажиллагаа ихээхэн үүрэгтэй. Ийм хүнд хэцүү үед сэтгэлийн дэм болон хандив өгч байгаад маш их баяртай байгаа. Хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулъя гэсэн сэтгэлийн хандивт ихээхэн талархаж байна.

МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа: Монгол Улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал хүнд байна. Өчигдрийн байдлаар гэхэд халдвар авсан хүмүүсийн тоо 3561-д хүрлээ. Нийслэл Улаанбаатарт халдварын тоо нэмэгдсээр байна. Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар үе шаттай  арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бүх нийтийн хатуу хөл хориог 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 2021 оны хоёрдугаар сарын 23-ныг хүртэл тогтоосон. Одоо ч гэсэн хэсэгчилсэн байдлаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үргэлжилж байна.

Хатуу хөл хорио тогтоосноос үүдээд бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, олон ААН хаалгаа барьж, иргэд ажилгүй, орлогогүй болж байна. Ялангуяа олон хүүхэдтэй өрх, ХБИ, бага насны хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж байна. Ийм хүнд цаг үед хандив тусламж үзүүлж байгаа ӨМӨЗО-ны ард түмэнд гүн талархал илэрхийлж байна. Өнөөдрийн энэ цахим хурлаар хоёр орны улаан загалмайн нийгэмлэг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад баяртай байна.

Бид та бүхний үзүүлсэн мөнгөн тусламжаар олон хүүхэдтэй эхчүүд, амьжиргааны түвшин доогуур өрхөд хүнсний тусламж олгох болно. Өнгөрсөн онд МУЗН-ээс хүнсний хомстолд орсон өрхөд хүнсний тусламж үзүүлж байлаа. ӨМӨЗО-ны иргэд сайн дурын үндсэн дээр хүнсний тусламж олгох аянд нэгдэж, 2500 өрхөд хүнсний тусламж үзүүлсэнд талархаж байна гэлээ. 

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх

У.Хүрэлсүх: 1922 онд 24 квт-ын ганц жижиг станцтай байсан бол Монгол Улс өнөөдөр 7,1 тэрбум квт цагийн эрчим хүч үйлдвэрлэж, 43 сая тонн нүүрс олборлож байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev