• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Х.Булгантуяа: ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээлд ОЛОН жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай

2021/03/09
: Эдийн засаг
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт  Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас  эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь ЖДҮ-ийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа юм. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай ХОЁР ИХ наядын төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Мөн  Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн хамрагдах, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх болон удахгүй батлагдах  журмын талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа  санаа бодлыг сонссон  билээ.

Мөн энэхүү уулзалтад Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй бүхий л зөвлөгөө мэдээллийг өгөхөөр Баянзүрх Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар  болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтэс гэх мэт хүмүүс оролцсон юм. Энэ үеэр бизнес эрхлэгчид төсөл хэрхэн бичих, зээлд хэрхэн хамрагдах, бараа бүтээгдэхүүний борлуулалт, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, НДШ болон татварын тайлан илгээх болон  хөдөлмөрийн гэрээ ажилчинтайгаа  байгуулах  зэрэг бүхий л талын мэдээ мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс авч байлаа.

Түүнчлэн Бизнес эрхлэгчдийн зүгээс “Төрөөс хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөнд хамрагдмаар байна. Ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдахад маш их хүндрэл бэрхшээл тулгардаг. Олон бичиг цаас болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзах шаардлага гардаг. Маш их зүйл нэхдэг, шаарддаг тул шантраад хаях их байдаг. Ихэвчлэн ийм төрлийн ажил хөөцөлдөхөд мэдээлэл муутайгаас болж, хоцорч, хожимддог байсан” гэдгээ хэлж байв. Харин энэ удаад төрөөс хэрэгжүүлэх  ЦОГЦ төлөвлөгөө буюу Жижиг, дунд үйлдвэрлэгч нартай уулзаж, зовлон бэрхшээл асуудлыг нь сонсож, гарц гаргалгаа хэлж өгч, мэдээллээр хангаж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяад талархаж байгаагаа илэрхийллээ.  Мөн “Анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийн дуу хоолойг сонсож, тэдний төлөө ажиллаж, бодит нөхцөл байдлыг сонсож байгаад баяртай байгаагаа Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчид  хэлж, асар их боломж бололцоо байдаг гэдгийг харлаа, ойлголоо гэж ярьж байв.  

Ихэвчлэн танил, талтай нь зээлд хамрагдаж, боломжийг хүртдэг гэдэг ойлголттой байлаа. Харин өөрсдөө зүтгэж, зөв мэдээлэлтэй байхаас гадна салбартай холбоотой холбогдох хуулиудаа хүртэл мэдэх шаардлагатай байгааг хоёр хоногийн цахим сургалтаар олж авлаа гэдгээ үйлдвэрлэгчид ярьж байлаа. Мэдээлэлтэй, зөв ойлголттой байвал зорьсон ажлынхаа ард гарч болдог юм байна. Заавал өрхийн бизнес эрхлэхээс илүүтэй аж ахуйн нэгж болж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар болон нийгмийн даатгалаа төлж, хариуцлагатай  ажиллах ёстойг  сургалтаар мэдэж авлаа гэв.  Манай улсад Татварын багц хууль шинээр шинэчлэгдэж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нарт илүү нээлттэй болсон  гэдгийг өнөө хэр нь мэдэхгүй явжээ” гэж байлаа. Харин зарим аж ахуйн нэгжийн хувьд “Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Гэтэл ШӨХТГ-аас үнээ нэмж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Энэхүү шаардлагыг жижиг, дунд үйлдвэрлэгчид илүүтэй биелүүлж байна. Харин томоохон аж ахуйн нэгж компаниудын үнийн хөөрөгдөлд шалгалт хийсэн мэдээлэл дутмаг  байдаг. Хариуцлага тооцсон эсэхээ  эргэж мэдээлэхгүй байна. Аж ахуйн нэгжүүдийг алагчилж байна  гэдгийг дуулгаж байлаа.  Мөн бүхий л төрлийн бизнес эрхлэгч нарт үйлдвэрийн тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Харин манайд ирж байгаа тоног төхөөрөмж тосолгоогүй ирдэг. Үүнээсээ болоод эвдрэл, гэмтэл ихтэй. Засаж янзлуулахад зардал маш  их гардаг. Тиймээс холбогдох албаны хүмүүс хяналт шалгалтаа сайн хийхийг уулзалтаар дамжуулан уламжилж өгөхийг  УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас хүсэж байсан юм.

Х.Булгантуяа: ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээлд ОЛОН жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай


Энэхүү уулзалтын дараа  УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Жижиг, дунд үйлдвэрлэгч нарын санаа бодлыг сонсож, холбогдох албаны хүмүүсээс газар  дээр нь мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Үүнд иргэд, аж ахуйн нэгжүүд маш их талархаж байна?

-Баянзүрх дүүргийнхээ өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч нартай уулзаж санаа бодлыг сонсож, хоёр өдрийн сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалт маш үр дүнтэй боллоо. Нийт 150 гаруй хүнтэй  уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтад дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтсийн дарга нар оролцлоо.

Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар  жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна.

-Иргэд, аж ахуйн нэгжийн хамгийн тулгамдсан асуудал юу байв?

-Төрөөс хэрэгжүүлэх 10 их наядын хоёр нь гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрийн зээлд олгогдох юм. Энэхүү зээлд яаж хамрагдах вэ. Ямар асуудал байна вэ гэх асуудлуудыг нэлээд тавьж ярилаа. Харин манай иргэдийн хувьд өрхийн бизнесээр нэлээд ажиллачихсан байдаг. Тиймээс бизнесийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хүндрэл учраад байгаа юм. 2020 онд Татварын багц хууль шинээр хэрэгжиж эхэлсэн байгаа. Аж ахуйн нэгж бизнесийнхэнд нэлээд таатай, ээлтэй хууль болсон. Хуулийг таниулах, сурталчлах, чиглэлээр бизнесийн байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулах байсан. Харин манай  улсад цар тахал гарсны улмаас  таниулж амжаагүй. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж мэдээллээр хомс байгаа нь ажиглагдлаа.

-Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж бизнесийнхэн таатай хүлээж авдаггүй. Асар их дарамт гэж хардагтай холбоотой байх?

-Ихэнх бизнесүүд  нэг хувиар  1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй нөхцөлөөр татвар төлж байгаа. Татвар, санхүүгийн тайлан маш амар хялбар болсон. Мөн жижиг, дунд үйлдвэрийн  газраас хэрхэн яаж жижиг дунд үйлдвэрийн гэрчилгээ авах вэ. Түүнчлэн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтаар 60 хувьд барьцаа  гаргаж болохоор байгаа. Үүнд хэрхэн хамрагдах вэ гэх мэт олон асуултад хариулт өглөө. Тэр дундаа жилийн гурван хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгч нарт олгосноор үндэсний үйлдвэрлэл буюу бизнес сэргэнэ. Түүнчлэн вакцинжуулалт эрчимтэй хийгдэж  байгаа юм байна. Тун удахгүй хилээ нээхээр ажиллаж байгааг УОК-оос танилцуулсан. Тиймээс бизнес сэргэж эхлэх юм байна. Бага хүүтэй зээлд хамрагдмаар байна. Бизнесээ буцаагаад хэвийн горимд оруулмаар байна гэх хүсэлтүүд нэлээд байлаа.

-Журам гарахаас өмнө уулзаж, мэдээлэл өгч байгаа нь чухал санагдлаа. Журамд илүү бодит санал тусгах боломжийг илүүтэй харсан байх?

 -Тийм ээ. Журам гэхдээ хараахан эцэслэж гараагүй.Миний хувьд иргэдтэй уулзах уулзалтаа яаравчилж байгаа нь энэхүү шинээр гарах журамд иргэдийн саналыг тусгахад чиглэж байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах юмсан гэдэг зорилгоор уулзалтаа  хийсэн. Уулзалтуудаас маш их ажил хэрэгч саналууд гарлаа. Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар  жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна. УИХ-д томоохон хуулийн төсөл, журам бодлогыг гаргаж байгаа. Гэтэл бодит амьдрал хуулийн заалт, журам тогтоолууд хэрэгждэггүй. Үүнээс болоод хоцрох, үлдэх  айдас маш их байна. Энэхүү зээлд маш олон жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай. Үндэсний үйлдвэрлэл сэргээсэй. Халамжаас хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл рүү хурдан шуурхай шилжээсэй гэж энэхүү сургалтуудыг зохион байгуулсан байгаа.  

Төстэй нийтлэлүүд

Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ
Эдийн засаг

Давхардсан тоогоор 1,3 сая иргэн халамж хүртжээ

2023/05/09
2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа
Эдийн засаг

2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

2023/04/03
Нүүрс тээврийн  экспорт хэрхэн эхэлж байв
Эдийн засаг

Нүүрс тээврийн экспорт хэрхэн эхэлж байв

2023/03/30
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

2023/02/01
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд  гаргалаа
Эдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023/01/12
Насны хишгийг ирэх сард олгоно
Эдийн засаг

Насны хишгийг ирэх сард олгоно

2023/01/10
Дараагийнх

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Т.Чимгээг суллах боломжгүй гэв үү

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev