Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 36 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийг дүүргээр нь хэлбэл
- Чингэлтэй дүүрэгт 2
- Сүхбаатарт дүүрэгт 1
- Сонгинохайрхан дүүрэгт 9
- Баянгол дүүрэгт 3
- Хан-Уул дүүрэгт 10
- Баянзүрх дүүрэгт 8 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн Төв аймагт 3 тохиолдол эерэг гарчээ. Батлагдсан тохиолдлуудаас 2 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор яг одоо ажиллаж байна. Энэ хоёр хүн СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг байна.