Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэсэн хилс хэргээр хоригдож байгаа Т.Чимэгээтэй очиж уулзлаа.
Энэ үеэр Т.Чимэгээтэй сэтгүүлчдийг уулзууллаа.
Т.Чимэгээ: 2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн цагдан хориход хоригдсон. Маш хэцүү нөхцөлтэй байсан. Гурван сарын хугацаанд ариун цэврийн хэрэгсэл байхгүй, усанд орж болохгүй, хоол хүндний асуудал хүнд, дотроо шээж баадаг. Агааржуулагч байхгүй ийм газар есөн сар хорьсон.
407-р анги руу 2017 оны тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал дээрдээгүй. Дарамт шахалтанд долоон сар хоригдсон. Одоо харин 401-р ангид ирж, орчин нөхцөл өөрчлөгдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Харин 2019 оны дөрөвдүгээр сард 401 дүгээр ангид ирж, сэтгэл санаа тайван, эрүүл мэндээ эмчлүүлж, орчин нөхцөл маань өөрчлөгдсөн. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жил гаруй миний амьдралыг эргүүлж, эрүүл мэнд сэтгэл санаа үр хүүхдээр минь хохироосон. Тарчлан зовж, тамлуулж, хар дарсан зүүд шиг таван жилийг өнгөрүүллээ. Миний том охин намайг хоригдож ирснээс хойш жилийн дараа осолд орж, өнгөрсөн. Би охиныхоо үхлийг энэ хэрэгтэй холбоотой гэж боддог. Дахиад ч үр хүүхдийнхээ тэр хэргийг шалгуулах хүсэлтэй байгаа. Миний ар гэр, амьдрал ахуй байхгүй болсон. Үлдсэн үр хүүхэд маань, хадам ээж маань хамтдаа орон байргүй, байр хэсэж амьдарч байна.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар: Үндсэндээ энэ хэрэг 6 удаа шүүхээр орсон боловч эцэслэн шийдэгдээгүй. Т.Чимэгээ том охиноо нас барсан хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн.
Т.Чимэгээ нь 2015 онд согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглэсэн боловч ямар ч мэдээгүй болтлоо унасан. 50 грамм хүрээгүй шингэний дараа ухаан мэдрэлгүй болсон гэж мэдүүлдэг. Энэ хүний хуруу гарын хээ зэрэг бүх мэдээллийг авч, нүцгэлэн зургийг нь авч, бичлэг хийсэн. Энэ хэргийг бид шалгах болно.
Мөн Т.Чимэгээ том охиноо нас барсан хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн гэв.