Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
НОК-ын дарга, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Маргааш буюу Март-8-ны үеэр зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнүүдийг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулах байсан. Харин одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналыг УОК-т хүргүүлээд байна.
Улсын онцгой комиссоор энэ асуудлыг хэлэлцэж Засгийн газарт танилцуулах юм. Маргааш өглөө 9 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлагдаад байна.
Халдвар ийнхүү нэмэгдэж байгаа тул иргэдийг олон хүн цугласан газар очихгүй, шаардлагагүй тохиолдолд гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүслээ.