Улсын драмын эрдмийн театраас үдээш хойш 54 тохиолдол бүртгэгдсэн талаар УОК-оос мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Өнөөдөр үдээс хойш Улсын драмын эрдмийн театрт үзвэр үйлчилгээтэй холбоотой халдварын 54 тохиолдол бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор 3 дугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр УДЭТ-т Анна Каренина жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09-17:00 цагийн хооронд УДЭТ-т очиж, шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
3 дугаар сарын 4, 5, 6-нд жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд улсын драмын эрдмийн театрт ирж PCR шинжилгээнд сайн дураарай хамрагдаарай. Жүжиг үзсэн хүмүүс хөдөө гадаа явалгүй гэртээ байж биеэ чагнаарай.
Гуравдугаар сарын 4, 5, 6-нд үзсэн хүмүүсийн нууцын үеийн хугацаа гуравдугаар сарын 9, 10-нд илрэх учир ирээрэй. 900 гаруй хүн жүжиг үзсэн.