Төв аймагт коронавирусын халдварын 4 тохиолдол батлагдсантай холбоотойгоор 5,000 хүнд PCR шинжилгээ хийхээр болжээ. Маргаашнаас эхлэн шинжилгээг таван байршилд хийж эхлэх аж.
Тус аймаг дотоод нөөцөөсөө 4,000 хүнд шинжилгээ хийх боломжтой бол 1,000 сорьц шаардлагатай байгааг ЭМЯ-наас хүсжээ.
