ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021,03,06-ны өдрийн байдлаар нийт 29126 хүнд PCR шинжилгээ хийхэд 67 хүний хариу эерэг гарлаа. Үүний 63 нь Улаанбаатарт, 4 нь Төв аймагт бүртгэгджээ.
Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Мөн Архангай аймаг руу ажлаар явсан нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан тул хамт явсан хүмүүсийн хамт Улаанбаатарт авчирч тусгаарласан. Энэ хүн шинжилгээ өгөөд хариугаа авалгүй орон нутаг гарсан байна. Иймд орон нутаг руу явах иргэд шинжилгээний хариугаа аваад замд гарахыг ЭМЯ-наас анхаарууллаа.