АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан мэдээлэл хийлээ. Тэрбээр “2020 оны УИХ-ын сонгуульд АН ялагдал хүлээсэн учраас удирдлагууд нь хариуцлагаа хүлээж, өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байна. С.Эрдэнэ нь АН-ын дарга бус, гишүүн ч биш байж намын дотоод зөрчлийг үүсгэж, эрх баригч намтай хамтран АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна. Мөн С.Эрдэнэ нь одоо Ардчилсан намын гишүүн ч биш, иргэн болсон” гэлээ.
Мөн энэ үйл ажиллагааг МАН-аас зохион байгуулалттай хэмээн тэрбээр тодотгов. Ц.Туваан “тал*-ын АН-аас намын даргын сунгааг зохион байгуулахаар мэдээлэл хийсэн ч С.Эрдэнийн зүгээс энэ мэдээллийг үгүйсгэсэн юм.
Түүний хариу болгон тэрбээр энэ удаагийн мэдээллийг хийж байгаа бололтой. Ц.Туваан “Өнгөрсөн хугацаанд намын бүтцийн байгууллагууд үйл ажиллагаагаа нэг ч өдөр зогсоолгүй, үүссэн нөхцөл байдлыг тэвчээртэй хүлээж ирсэн. Гэвч сүүлийн үед АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх боломжийг өрсөлдөгч МАН хийж байна гэж хардаж байна. Миний бие өчигдөр АН-ын ҮБХ-ны хуралд “АН-ын Дотоод сонгуулийн хорооноос гуравдугаар сарын 28-ны өдөр зарласан АН-ын даргын сонгууль болох гэж байгаа энэ ажиллагаа хэвээр үргэлжилнэ гэдгийг хэлсэн. Шаардлагатай гэж үзвэл АН дотор яваад байгаа хоёр тамгыг Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэн өгч, шинэ намын дарга сонгогдоход албан ёсоор хүлээлгэж өгнө гэдэг зүйлийг би ҮБХ-ны хурлын үеэр хэлсэн. Парламентад суудалтай улс төрийн томоохон хүчин болох АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах боломжгүй болгохыг намын өмнөх удирдлага хийж байгаа гэдгийг намын гишүүддээ илэрхийлж байна* гэлээ.