• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Улс төр

“Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд”талархал, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2021/03/05
: Улс төр
0
8
SHARES
518
VIEWS
Share on FacebookShare on Twitter

МАН үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж НАМЭХ-оос “Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал,  хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр танхимаар болон цахимаар зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд залуу нас, хүч хөдөлмөрөө зориулсан 70-аас дээш насны 100 ахмад эмэгтэйн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, батламж, дурсгалын зүйл гардууллаа.

Талархал, хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшил, Монгол Ардын Намын түүхэн хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй” гэдгийг онцолж,  Ардын нам байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийн асуудал, тэгш эрх, эрх чөлөө, хөгжил дэвшилд  цогц бодлого гаргаж анхаарч ирсэн гэлээ.

1921 онд  Ардын засаг байгуулаад эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Үндсэн хуулиараа хуульчлан баталгаажуулж өгснөөр  эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өсөн нэмэгдэж,  бүтээн байгуулалт, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд зэрэг  улс орны салбар бүрт тод томруун амжилт бүтээл гаргасаар ирснийг МАН-ын дарга онцолсон юм.

Зуун жилийн хөгжлийн түүхээс харвал, Монголын эмэгтэйчүүд Үндсэн хуулиар эрх, эрх чөлөөтэй болсон цагаасаа эхлэн суралцаж, хөдөлмөрлөж, зүтгэсээр эх орныхоо 100 жилийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Өнөөдөр  эмэгтэйчүүд  эрүүл мэндийн  салбарын  80 гаруй хувийг эзэлж, дэлхий нийтийг цочроосон корона вирусын үед ч ачааны хүндийг үүрч байгаа гэв. Зуун жилд хүн ам зургаа  дахин өсөхөд эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын  хувь нэмэр, алдар гавьяа их байсныг ч хэлэв.

“Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал, хүндэтгэлийн арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл  үг хэлэхдээ, “Зуун жилийн тэртээ үр хүүхдээ төрүүлж өсгөх, асарч халамжлах, гэр орноо сахих, мал ахуйгаа адгуулах зэрэг ахуйн хүрээнд ажиллаж амьдарсаар ирсэн монгол эмэгтэйчүүд Ардын хувьсгал ялсны дараахь жилүүд буюу 1924 онд сонгох, сонгогдох улс төрийн эрхээ анхдугаар Үндсэн хуулиар олж авсан нь нийгмийн амьдралд тэгш оролцох тэрхүү боломж бололцоог бүрдүүлсэн юм. Энэ бол тэгш эрх,эрх чөлөөт нийгэм байгуулах МАН-ын хүмүүнлэг бодлогын үр шим гэдгийг түүхчид, эрдэмтэн судлаачид зүй ёсоор үнэлдэг” гэв.

Аж  үйлдвэр хөгжөөгүй байсан хувьсгалын дараах жилүүдэд Ардын нам харилцан туслалцах хоршоодыг байгуулж, олон зуун хүнийг гишүүнээр элсүүлэхэд эмэгтэйчүүд идэвхийлэн оролцсоноор хамтын хөдөлмөрийн анхны сууриа тавьсан байна. Тэр цагаас хойш эмэгтэйчүүд  тасралтгүй хөдөлмөрлөн, хөгжлийн   хөдөлгөгч хүч болжээ.

Талархал хүндэтгэлийн арга хэмжээнд танхимаар оролцогчид PCR  шинжилгээ өгч оролцсон бол  аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл цахимаар оролцов.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой
Улс төр

Я.Содбаатар: Ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой

2022/05/20
М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна
Улс төр

М.Оюунчимэг: Банкны шалгуур өндөр байгаа тул иргэд ББСБ-аас хугацаа богино ч хүү өндөртэй зээл авч байна

2022/05/20
У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ
Улс төр

У.Хүрэлсүх: Алийн болгон бид давсаа айлаас гуйж амьдрах вэ

2022/05/13
НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ
Нийгэм

НИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 19-нд зохион байгуулахаар болжээ

2022/05/10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа

2022/05/09
LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй
Улс төр

LRT-г хасвал хотын 24 гишүүн чуулганд суухгүй

2022/04/25
Дараагийнх

У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэлийн шороон замтай, 10-хан ширхэг модон гүүртэй байлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev