Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод 18 цэгээр 12.300 гаруй хүнийг дархлаажуулаад байна. Үүнд
- Эрүүл мэндийн байгууллагын 9500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан
- Хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа 2600
- Вакцинжуулах ажиллагаанд дайчлагдах хүмүүсийг мөн оролцуулж байгаа.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн гар утсанд мэдээлэл хүргэгдэж, дараагийн дархлаажуулалтын товыг сануулж байгаа юм. Мөн хариу урвалын талаар мэдээллэх боломжтой” гэлээ.