Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас эийслэлд сургууль, цэцэрлэгийг хэзээ танхимаар хичээллүүлж эхлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр, Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг хэзээ эхлүүлэх талаар эцсийн шийдвэр гараагүй гэлээ.
Тэрбээр, Ногоон бүсэд танхимын хичээлийг эхлүүлсэн. Харин нийслэлд сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлийг хэзээ эхлүүлэх талаар эцсийн шийдвэр гараагүй. Халдварын тархалтын нөхцөл байдал, цаг үеийн асуудлыг дүгнэж ойрын хугацаанд шийдвэр гаргана. Тодорхой товыг УОК, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж салбарын сайдын саналыг үндэслэн гаргана.
Шинэ дүрэм журмаа хангалттай хэвшүүлээгүй байгаа учраас нөхцөл байдлын хувьд цэцэрлэг, сургуулийг зэрэг эхлүүлэх боломжгүй ч ойрын хугацаанд Засгийн газраас шийдвэрлэнэ” гэлээ.