Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцууллаа
Тэрбээр, УОК, Засгийн газраас шийдвэрлэсний дагуу халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нээсэн. Хаана хаанаа халдвар хамгааллаа хангалттай хийж, зохих дэглэм журам, ариутгал халдваргүйтгэлийнхээ ажилд хүн бүр анхаарч хичээвэл 5 дугаар сард хилээ нээх боломжийг судалж байна. Гэхдээ 5 дугаар сарын 01 гэхэд хилээ шууд нээнэ гэж хэлэх боломж алга байна. Болгох талаас нь бүх бэлтгэлээ хангаж ажиллана.
Төрийн байгууллагаас эхлээд хувийн хэвшил хүртэл бүх шатанд анхаарал сулруулж болохгүй. Ариутгал халдваргүйтгэлийг дээд зэргээр хийх ёстой.
Хил нээнэ гэдэг зөвхөн манай улсаас хамаарах асуудал биш* гэв.