Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Өнөөдрийн байдлаар 11.120 хүн буюу эрүүл мэндийн салбарын нэн тэргүүнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтан, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа мэргэжлийн болоод бусад салбарын ажилчид хамрагдаж байна.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь вакцины дараа илрэх ёстой хариу урвал илэрсэн. Танадалт судалгаа хийж ажиллаж байна.
Ихэнх нь халуурах, тарьсан ормон дээр өвдөх, хавдах, хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх зэрэг шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаатай илэрч байна. Илэрсэн урвал дотор ноцтой болон хүндрэл одоогоор гараагүй.
Вакцинд хамрагдсан иргэдийг дархлаажуулалтын нэгдсэн системд бүртгэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ систем EMongolia төрийн нэгдсэн системтэй холбогдсон бөгөөд вакцинд хамрагдсан иргэд вакцин хийлгэсэн гэрчилгээгээ энэ цахим хуудаснаас хэвлэн авах боломжтой” гэлээ.