Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 17.520 хүнд шинжилгээ хийснээс коронавируст халдварын 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 3032 боллоо. Дотоодод халдвар авсан 2513 хүн байна. Нийт тохиолдлын 2368 хүн буюу 78 хувь нь эдгэрч гэртээ гарчээ. Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Улаанбаатар хотын өвчлөл 2187 боллоо.
32 тохиолдлын 8 нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нээс батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас, 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас илэрчээ. Харин 1 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Нийт 657 хүн эмчлүүлж байгаагаас 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, маш хүнд 2 хүн байна.
Тиймээс иргэд гадуур гарах бол халдвар хамгааллаа сайн баримталж, амны хаалтаа тогтмол зүүж байгаарай гэв.