Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49.920 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 30 тохиолдол батлагджээ. Үүнээс “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 20 тохиолдол батлагдсан байна.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 2,723 боллоо. Улаанбаатарт батлагдсан тохиолдлын тоо 1882 боллоо. Өчигдөр 70 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,003-д хүрэв.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 705 хүн эмчилгээнд байна. Үүнээс биеийн байдал,
- Маш хүнд-2
- Хүнд-6
- Хүндэвтэр-84
- Хөнгөн-598 хүн байгаа юм.

