• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 6-р сар 10, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Улсын хэмжээнд 20.0 мянган тн малын мах, 154.6 мянган тн гурилын нөөцтэй байна

2021/02/21
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter
  1. Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас 2021 оны хоёрдугаар сарын 16-нд тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20.0 мянган тн малын мах, 154.6 мянган тн гурил, 1.6 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4.0 мянган тн ургамлын тос, 81.8 мянган тн төмс, 37.2 мянган тн хүнсний ногоо, 3.0 мянган тн элсэн чихэр, 0.9 мянган тн давсны нөөцтэй байна.

Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно.

Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолын хүрээнд нийслэлийн хүн амын 2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20.0 мянган тн мал, мах бэлтгэж, нөөц бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна. КОВИД-19 халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нөөцийн махыг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн худалдаалж, 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 500.0 тн мах нийлүүлжээ. Улаанбаатар хотын зах зээлд махны хангамж, нийлүүлэлт тогтворжсон тул нөөцийн махны худалдааг зогсоосон.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 2-3 дугаар сард 4.0 мянган тн цагаан будаа, 6.3 мянган тн элсэн чихэр, 175 тн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.3 мянган тн цагаан будаа, 1.1 мянган тн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.

Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутмын албан ёсны үнийн дундаж мэдээг сайтар ажиглаж, дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Статистик дүнгээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр, хоёрдугаар гурил, савласан сүү, цагаан будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын тосны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй тогтвортой байна. Хонины ястай махны үнэ 0.2 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 2 хувиар, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар, адууны ястай махны үнэ 0.7 хувиар тус тус буурчээ. Ямааны ястай махны үнэ өнгөрсөн 7 хоногийн хэмжээнд өөрчлөлтгүй байна. Дотоодын ургацын төмс, луувангийн үнэ болон импортын сонгино, байцааны үнэ өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад тогтвортой байна.

*Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүр, хүнсний үйлдвэрүүд дэх үлдэгдлийг тооцсон, харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд байгаа нөөц, орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг, өрхийн зоорь, агуулахын нөөц ороогүй болно. Үйлдвэрүүд дэх улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Хөдөө орон нутгийн малчид махны хувьд бие даасан хангамжтай байдаг тул малын махны нөөцийг хот, суурин газрын хүн амын хэрэгцээгээр тооцох нь зүйтэй байна.
Нөөцийн мэдээг тухай бүр шинэчлэн гаргана. Хүнсний зохистой хэрэгцээг ЭМ-ийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар баталсан “Жишсэн дундаж хүний илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г үндэслэн тооцож гаргасан болно.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 4 сарын 1-нээс эхлүүлнэ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev