• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 3-р сар 29, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Мөнгө хэвлэх, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хоёр нь тусдаа ойлголт

2021/02/18
: Эдийн засаг
0
Share on FacebookShare on Twitter

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэж өсгөх талаар яригдаж байгаа нь иргэд, олон нийтийн дунд шууд мөнгө хэвлэж нийлүүлэх нь гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа буруу аж.

Мөнгөний нийлүүлэлт буюу эдийн засагчид, санхүүчдийн ярьдагаар М2 мөнгө гэдэг нь гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө биш юм. Статистикийг харах юм бол Төв банкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 991 тэрбум төгрөг байгаа. Харин мөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) 24.2 их наяд төгрөгт хүрээд байгаагийн шалтгаан бол мөнгөний нийлүүлэлт нь гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөнөөс гадна олон төрлийн мөнгөний үзүүлэлтүүдийн нийлбэрээр хэмжигддэгт оршиж байгаа.

Гүйлгээнд 991 тэрбум төгрөг гаргасан байлаа гэхэд тэрний нэлээдгүй хэсэг нь хадгаламж болж банкинд очдог. Банк мөн түүний ихэнхийг зээл болгож гаргана. Зээл болж гарсан мөнгө зах зээл дээр эргэлдсээр эргэж банкны хадгаламж болж орж ирдэг. Тэгэхлээр энэ процесс давтагдсанаар 991 тэрбум төгрөг 24.2 их наяд төгрөг болж байна. Үүнийг мөнгөний үржүүлэгч гэдэг ба үүнд зээл болон банкинд байрших заавал байлгах нөөц чухал нөлөөтэй.

Хэдийгээр одоо төгрөгийн заавал байлгах нөөц 6% болж доод түвшинд хүрээд байгаа ч зээл олгогдохгүй байгаа. Ковид-19, эдийн засаг хүндэрсэн үед зээл олгох нь эрсдэлтэй тул мөнгө нь зээл болж гарахгүй мөнгөний нийлүүлэлт буураад байна.

Цаашлаад мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн цусны эргэлт болдог. Энэ цусны эргэлтийг дэмжихийн тулд зээл олголтыг дэмжих замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгажээ. Тэгэхлээр мөнгөний нийлүүлэлтийг өсгөх буюу зээл олголтыг дэмжинэ гэдэг нь шууд мөнгө хэвлэх тухай биш юм байна.

Банк бол хадгаламж эзэмшигчдийн мөнгийг авч түүнийг нь эргэлтэнд оруулж эргүүлээд хүү төлдөг байгууллага. Тэд энэ хүнд үед эрсдэлээс зайлсхийж Төв банкны үнэт цаас худалдаж авах эсвэл зөвхөн найдвартай харилцагчиддаа зээл олгох хандлагатай байгаа. Засгийн газрын төлөвлөгөө нь банкуудыг том аж ахуй нэгжээс гадна бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгоход түлхэх буюу ажлын байрыг хадгалах зорилттой байгаа юм.

Угаас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө” нь богино хугацаанд хэрэгжихгүй. Одоо байгаа тооцооллоор 10 их наяд төгрөг нь өөр өөр механизмаар 3 жилийн хугацаатай олгогдоод явах юм байна. Жишээлбэл Төв банкны үнэт цаасан дээр байршсан мөнгийг чөлөөлөх, зээлийн батлан даалтын сангийн баталгаатай зээл олгох, ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох гэх мэт зарчмаар явна. Тэгэхлээр өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг бодвол илүү тогтвортой, инфляц, ханшийн дарамт бага байх нь.

Н.Баттүшиг

Төстэй нийтлэлүүд

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
Эдийн засаг

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

2023/02/01
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд  гаргалаа
Эдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа

2023/01/12
Насны хишгийг ирэх сард олгоно
Эдийн засаг

Насны хишгийг ирэх сард олгоно

2023/01/10
Нийт хүүхдийн 91 хувьд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгоно
Эдийн засаг

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй

2023/01/06
Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно
Эдийн засаг

Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөг болно

2022/12/13
Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсчээ
Эдийн засаг

Орон сууцны үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсчээ

2022/10/24
Дараагийнх

Энэ сарын 23-наас кино театр, фитнесс, амралтын газруудын үйл ажиллагааг нээнэ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev