• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 21, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Боловсрол

Танхимын хичээлийг 3 сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гараагүй

2021/02/16
: Боловсрол
0
9
SHARES
628
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байсан юм.  Тэрбээр “Танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлье гэж бодож байгаа. Сурагчид маш их хоцрогдолтой байгаа. Нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээллэх ёстой. Гэтэл өнгөрсөн онд 80 гаруй хоног цахим, теле хэлбэрээр хичээллэснээс болоод нийт сурагчийн 70-80 хувь нь хоцрогдолд орсон байна. 

Миний бас нэг санаа зовж байгаа зүйл бол цахим, теле хичээл орж байх үеэр 174 мянган хүүхэд гар утас, компьютергүй, интернэтийн сүлжээгүй газарт байна.  Улаанбаатар хотод гэхэд гэр нь цахилгаанд холбогдоогүй 30 мянган өрх байна гэдэг судалгаа бий. Тэдгээр өрхийн хүүхдүүдэд анхаарлаа хандуулъя гэж бодож байгаа.

КОВИД 19-ийн өндөр дэглэмтэй байгаа дэлхийн 130-аад улс орон ерөнхий боловсролын сургуулийн хичээлээ явуулж байгаа юм билээ. Тиймээс миний УОК-т илэрхийлсэн байр суурь, цаашлаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бол гуравдугаар сарын 1-н гэхэд улс даяар танхимын хичээлийг явуулна. Нийслэл дээр санаа зовоож байгаа нэг зүйл бий. Тэр нь юу гэхээр зарим сургуулийг PCR шинжилгээ авах төв болгочихсон байгаа. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс өмнө ариутгал, халдваргүйтгэлийн асуудлыг шийднэ” хэмээж байсан билээ.

Улмаар танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа юм.

Тэгвэл энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна. Олон нийтийн дунд судалгаа хийж үзэхэд 60 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжээгүй. Дархлаажуулалтын явц өрнөж байгаа эрсдэлтэй орчинд танхимаар хичээллүүлэхгүй гэх ерөнхий байр суурьтай байгаа. УОК, Засгийн газар эцэслэн шийдвэрлэсний дараа мэдээлэх болно” гэлээ.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо
Боловсрол

ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо

2022/05/09
Бага ангийн сурагчид  ирэх сарын 3-наас амарна
Боловсрол

Бага ангийн сурагчид ирэх сарын 3-наас амарна

2022/05/09
“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарлаа
Боловсрол

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2022” шалгалтын хуваарь гарлаа

2022/05/05
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна
Боловсрол

Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна

2022/04/25
ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг энэ сарын 13-нд цахимаар зарлана
Боловсрол

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг энэ сарын 13-нд цахимаар зарлана

2022/04/04
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна
Боловсрол

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна

2022/03/30
Дараагийнх

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс “Ковид-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev