Өнөөдрөөс хүнсний 24 бөөний төв болон захын үйл ажиллагааг нээж байна. Гэхдээ эдгээр бөөний төв болон захаар иргэд үйлчлүүлэхгүй гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. Харин хүнсний дэлгүүрүүд татан авалтаа хийнэ. Иргэд гэрийн ойр дэлгүүрүүдээр хөд хорионы эдгээр өдрүүдэд үйлчлүүлэх юм.
Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдал зарласан хугацаа үргэлжилж байгаа ч хүнсний дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг таслахгүй байхын тулд хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг өнөөдрөөс шат дараалалтай нээж байгаа нь энэ юм. Хөл хорио дуусах хүртэл 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээж, ээлжээр ажиллуулна.