Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1082 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс
- Зөрчлийн 992
- Гэмт хэргийн шинжтэй 60
- Худгайлах 1
- Гэр бүлийн хүчирхийллийн 134 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа үргэлжилж байгаа хэдий ч хоногт эрүүлжүүлэгдэх хүний тоо өссөөр байна. Тухайлбал, өчигдөр 246 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг саатуулжээ. Урд өдөр нь буюу энэ сарын 14-нд хоногт 234 хүнийг эрүүлжүүлсэн байна.
.jpg)