• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

НЭГЭН ЗУРГИЙН ТҮҮХ: ҮРС ЮУ ХҮСНЭ ВЭ?

2021/02/16
: Нийгэм
0
10
SHARES
623
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Бяцхан жаал өрөвдөлтэй нь аргагүй коридорт хэвтээд уйлж байна. Хүү өвөө, эмээ дээр нь очуулаагүй аав, ээждээ гомдсон. Хурган лоовууз, хүрэм дээл, монгол гутал божгор хөлөндөө жийсэн тэр жаал ердөө ганц л зүйлийг хүссэн нь тэр.

Монгол хувцсаараа гоёсон тэр жаал цэцэрлэгтээ очиж болохгүйг гадарлаж байгаа. Тэр хамгийн сүүлд хэзээ цэцэрлэгтээ очсоноо мартсан. Бяцхан гарынх нь арван хуруу, булбарай хөлийнх нь 10 хуруутай нийлээд цаашаа тоогоо алдсан.

Навчис шарлаж байхад тэр хоригдсон. Цонхоор цас орохыг харсан. Гараад гулгаж тогломоор байсан ч түүнийг гаргаагүй. Ёолк болсон. Гэхдээ эмээ, өвөө, аав, ээжийн найзууд ирж мялаагаагүй. Түүнийг очуулаагүй. Үргэлж өмөөрч, эрхлүүлж байдаг өвөө, эмээтэйгээ утсаар л ярьдаг болсон. Багш биш 11.00 цагийн мэдээний эгчийг, Онцгой комиссын ууртай юм шиг хурандааг цэцэрлэгийн багшаасаа илүү тэр мэддэг болсон.

Дахиад цас орсон. Дараа нь цагаан сар болсон. Хоригдож залхсан хүү эмээ, өвөө дээрээ очихоор өөрийнхөө “тэмцлийн” аргыг сонгосон нь тэр…

Аав эсвэл ээжийнх нь өхөөрдөн цахим орчинд оруулсан энэ зураг Монголын бяцхан багачуудын байр байдлыг тайлбаргүйгээр таниулж байна. Тийм ээ, тэд гэртээ удсан. Тэр зураг монголчуудын өнөөдрийг харуулсан бодит байдал.

…Хөл хорионд хүүхдүүд уйдаж, гэртээ гүйлдэн доод айлыг паараа тогшиход  хүргэж байна. Хамгийн гаслантай нь бүхэл бүтэн цонх үе “Ковид-19”-ийн уршгаар гарч ирж байгаа ч түүнээс илүү аймшигтай нь бидний хэнд нь ч бяцхан үрсээ, ахмад буурлуудаа энэ цар тахлаар алдах эрсдэл бодитоор бий болчихлоо.

Нийслэл хот халдварын голомт болж, 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсад нийт 2293 тохиолдол батлагджээ. Ганцхан хоногийн дотор 46 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь айл өрхөөс авсан шинжилгээгээр илэрснийг албаныхан дуулгалаа.

“Ковид-19” өрх бүрийн хаалгыг тогшиж байна. Байнгын онцгой дэглэмд ажиллаад жил болсон эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчид туйлдаж байна. Цөөхөн эмнэлгийн ажилтнуудаас маань цөөнгүй нь халдвар авч тусгаарлалтад ороод эхэллээ. Хорионд байсан эдийн засаг түүхэнд байгаагүйгээр уналтад оров. Цар тахал, эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядууралд бид давхар нэрвэгджээ. Бүгд бухимдалтай байна. Гэхдээ…

Гэхдээ бидэнд цаашид энэ хэвээрээ уруудах уу эсвэл түүний эсрэг зогсож, сүүлчийн удаа тэсвэр гаргаж, аливааг эрүүлээр харах уу гэдэг хоёрхон сонголт үлджээ.

Засгийн газар бүхий л бололцоогоо ашиглан эцсийн цохилт өгөхөөр тэмцэж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой” гэв.

Хөл хориог тавихдаа иргэдээ вакцинжуулахын тулд нэн түрүүнд шаардлагатай зүйл нь хүн амын дунд халдвар хэр тархсан, өмнө нь өвчилсөн эсэхийг мэдэх, улмаар хамгийн эрсдэлтэй бүлгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай аж. Энэхүү бааз суурийг бүрдүүлэхийн тулд 410 мянган өрх бүрээс шинжилгээ авах шаардлагатай аж.

Ийм учраас л бүх хүчин чадлаа дайчлан, халдварыг тархаахгүйгээр өрх бүрийг шинжилгээнд хамруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоожээ.

Гэтэл… Зарим маань шинэлэх гээд гэр хорооллын гудмаар муур, хулгана болон муйхарлаж байгааг цагдаагийн албан хаагчид хэлж байна. Нөгөө л монгол хүний хэнэггүй зангаар, халдвар авахгүй гэсэн тэнэгдүү төсөөллөөр хандаад, өөрийгөө болоод үр хүүхдээ эрсдэлд оруулсаар буй аж.

Зарим нь “хэнийг нь орцонд нь аваад, хэнийг нь очиж шинжилгээгээ өг гээд байгаа юм бэ?” гэж гомдоллох болов. Албанынхны тайлбарласнаар, халдварын эрсдэлтэй бүс, ногоон бүс гэж ангилсан бөгөөд эрсдэлтэй бүсийнхнийг ногоон бүсийнхэнтэй хавьталд оруулахгүйн үүднээс хоёр өөр зохион байгуулалтаар шинжилгээ авч буй аж.

Өөрсдийнх нь төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа цагдаа, эмч нараа ч бодсон бид “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяныг нэг санаагаар дэмжиж гэмээнэ вакцинд хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг л нэг мөр ойлгох хэрэгтэйг Ерөнхий сайд онцлоод байгаа. Тиймээс л бид хайртай бүхнийхээ төлөө монгол хүний уужуу ухаанаар хандаж, идэвхитэй шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээс дотны бүхнээ хамгаалах нь чухал аж. Ингэж байж л бид энэ бүхнээс салах нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Алийн болгон айж амьдрах вэ? Тиймээс хэн нэгэн албан тушаалтан гэхээсээ илүүтэй хайртай гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нэг удаа нэгдэцгээе.

…Бяцхан жаал инээмсэглэн өвөө, эмээгийнхээ өвөрт эрхэлж, цэцэрлэгтээ явахгүй гэж нойроо харамлан хөнжилдөө шургаж, цонхоор цас орохыг хараад үеийн жаалуудтайгаа тоглон наадаж, ёолкноор хөөрч баярлан гүйлдэж, 11.00 цагийн мэдээг биш цэцэрлэгийнхээ багшийн заасан дуу, шүлгийг уншиж, “Айл гэрдэж тоглосон Алимаатай би золгохгүй” гээд шинэлж байхын төлөө одоо л ухамсартай хөдлөх цаг.

Бидний үрс тоглож наадаж, эрхэлж, ээж, аав, эмээ, өвөөтэйгөө л хамтдаа байхыг хүсдэг. Харин бид юу хүснэ вэ?

Төстэй нийтлэлүүд

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
Нийгэм

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

2022/06/16
Хоёр жилийн хугацаанд завсарласан наадмынхаа нээлтэд анхаарлаа хандуулаач, Соёлын сайд аа
Нийгэм

Хоёр жилийн хугацаанд завсарласан наадмынхаа нээлтэд анхаарлаа хандуулаач, Соёлын сайд аа

2022/06/16
СҮРЖИН ЭХЭЛСЭН ШАЛГАЛТУУД ХААНА ХҮРЭЭД ЗОГСДОГ ВЭ?
Нийгэм

СҮРЖИН ЭХЭЛСЭН ШАЛГАЛТУУД ХААНА ХҮРЭЭД ЗОГСДОГ ВЭ?

2022/06/03
УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив
Нийгэм

УИХ-ын 4 гишүүнийг яллагдагчаар татаж, хориг тавив

2022/06/02
З.Мэндсайхан: Мах боловсруулж экспортод гаргах эрхийг БНХАУ-ын гаалийн байгууллагаас олгодог
Нийгэм

З.Мэндсайхан: Мах боловсруулж экспортод гаргах эрхийг БНХАУ-ын гаалийн байгууллагаас олгодог

2022/06/02
С.Амарсайхан: Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсооно*
Нийгэм

С.Амарсайхан: Мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд зогсооно*

2022/06/02
Дараагийнх

Л.Оюун-Эрдэнэ: Вакцины эхний тунг би хийлгэж, аюулгүйн баталгааг харуулъя

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev