ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.02.06-нд нийт 14978 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 34 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ.
Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Халдвар авсан иргэдийн хавьтал болон сайн дурын шинжилгээ өгөх цэгүүдэд ирсэн иргэдээс коронавирус илэрсэн.
Дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1513 бүртгэгдээд байна. Улаанбаатар хотод 1187 тохиолдол гараад байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 2023 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эмчлэгдэж гарлаа.
Эдгэрсэн хүний тоо 1463 буюу 72.3 хувь нь эдгэрлээ. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, УНТЭ-т 547 хүн эмчлүүлж байна.
