ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.02.05-нд нийт 20.853 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 61 хүнд халдвар нэмж бүртгэгдлээ.
Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Халдвар голомтлон гарч байгаа “Монгол шир*, Х апартмент, Гутлын цех, банк бус санхүүгийн байгууллага, Амгалан амаржих газрын хавьтлуудаас халдвар батлагдлаа.
Дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1479 байгаа бол нийслэл хотод нийт 1153 тохиолдол бүртгэгдээд байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1479 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 19 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Үүнээс 1449 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 527 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 1
- Хүнд 5
- Хүндэвтэр 79
- Хөнгөн 442 хүн байна.