Энэ сарын 11-нээс эхлэн 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх санал гаргасан талаар Улсын онцгой комиссоос мэдээллээ. Хөл хорио тогтоохоос өмнө орон нутгийн иргэдийг нутаг руу нь буцаах талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Тэрбээр, “Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг маргаашаас PCR шинжилгээнд хамруулж, эрсдэлгүйгээр буцаана. Хоёрдугаар сарын 11-н гэхэд иргэд гэр гэртээ, байх ёстой газартаа очсон байхаар зохион байгуулалтыг хийнэ” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэн гацаад байгаа аж.