ШӨХТГ-аас НӨАТ-ын Е баримтын сугалаанд шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийв. Шалгалтаар сугалааны бөмбөлөгтэй холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй гэнэ.
Мөн сугалаанд Гаалт, татвар, мэдээлэл технилогийн төвийн албан хаагчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс их дүнтэй хонжвор хождог асуудалд цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийхэд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй гэнэ.
Тухайлбал, 2018-2020 онд гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн өмнө нь болон одоо ажиллаж байгаа албан хаагчдаас 47 нь давхардсан тоогоор 89 удаа 3.8 сая төгрөгийн хонжвор хожжээ. Хамгийн өндөр дүнтэй тохирол нь нийлбэр дүнгээр 310.000 төгрөг байсан гэнэ.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн одоо болон өмнө нь ажиллаж байсан 74. Үүнээс одоо ажиллаж байгаа 65 нийт 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 иргэний судалгааг гаргаж, 10 сая төгрөгөөс дээш, мөн 10 буюу түүнээс дээш удаа, 2 сая төгрөгөөс дээш дүнтэй 2 болон түүнээс дээш удаа хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулган шалгахад 1 тохиолдол 40 сая төгрөгийн хонжвор хожсон байжээ. Иймээс хамааралгүй гэж үзжээ.
Цаашдаа сугалааны машиныг дурын хүн ашиглахгүйгээр болгох, сугалааны тоног төхөөрөмжийг хадгалах тусгай байр гаргах, машиныг тест хийж буй бичлэгийг хадгалах, мэдээллийн технологийн аудит жил бүр оруулах, сугалаа явуулж дуусаад хонжворт хожсон хүмүүст тэр дор нь мэдээлэл хүргүүлэх зэрэг албан шаардлагуудыг ШӨХТГ-аас холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах саналыг давхар хүргүүлэхээ мэдэгдсэн юм.