• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Г.Занданшатар: Ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой

2021/02/02
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 20-н жилийн ойн өдрийг тохиолдуулан Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хамт олонд мэндчилгээ илгээлээ. Мэндчилгээг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунанд гардуулан өглөө.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ХАМТ ОЛОНД

МЭНДЧИЛГЭЭ

Хүний эрх бол ардчиллын үнэт зүйл юм. Монголчууд бид 1992 онд Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг анх удаа хүний эрхийн олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан томьёолж, бодитоор баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс эрх зүйн шинэтгэлийг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь тусгайлан хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан явдал юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон талт дэмжлэгийн үр дүнд Улсын Их Хурал 2000 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан билээ. Ийнхүү Улсын Их Хурал олон улсын жишигт нийцүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны гурван гишүүнийг томилж, Комиссын анхны гишүүд 2001 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсэж байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, хамт олон, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, Парисын зарчимд бүрэн нийцсэн бие даасан, хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэгч, үндэсний байгууллага болохоо гурвантаа магадлан итгэмжлүүлж, бүс нутгийн, олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц үндэсний байгууллага болж төлөвшин хөгжиж байна.

Монгол Улсын Их Хурал тус Комиссын бие даасан, хараат бус байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн үндсийг улам боловсронгуй болгоход чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг энэ дашрамд цохон тэмдэглэж байна.

Комиссыг улс орон даяар чиг үүргээ хэрэгжүүлэх хүний нөөцийн болон санхүүгийн боломжоор хангах үүднээс Улсын Их Хурлын 2013 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутагт ажиллах Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 ажилтны орон тоо, төсвийг улсын төсөвт тусгах үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгснөөр 2014 оноос аймаг бүрд тогтмол хүрч ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь монгол төрийн эрхэм зорилт юм. Тиймээс Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард баталсан. Ингэхдээ өмнө нь тус Комиссоос жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг байсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Байнгын, Дэд хороогоор оруулж чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүдэг практикийг өөрчилж, уг тайланг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон нь жишиг болохуйц алхам болсон билээ.

Улмаар Улсын Их Хурал Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гаргахаар ажиллаж байгааг олон улсын байгууллагууд сайшааж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Энэ хууль батлагдвал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хуулийг баталж хэрэгжүүлсэн анхны улс болох юм.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвжих нэгэн баталгаа юм. Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой.

Тиймээс баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлал үзүүлэх учиртай.

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй, чин шударгаар ажиллахыг Та бүхнээс хүсье.

Ингэж чадвал монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот

Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх

Д.Улам-Оргих: Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3000 болно. Манай улс дийлэхгүйд хүрнэ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev