Короанвируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурал боллоо.
ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн: 2021.02.02-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдол 1832 боллоо. Үүнээс 1384 хүн эдгэрсэн байна.
Нэг нь эрүүл мэндийн ажилтан халдварт өртлөө. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрлээ.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 448 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна.