ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.29-нд нийт 14.495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирусын халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Эдгээр тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, давтан шинжилгээнээс илэрсэн. Өчигдөр Интермед эмнэлгээс 4 хүний хариу эерэг гарч батлагдлаа.
Мөн Дорноговь аймаг руу очиж замын ажил хийхээр очсон нэг хүний түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан байна. Үүнийг баталгаажуулахаар нийслэл рүү илгээсэн байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 908 боллоо. Өнөөдөр 18 хүн эдгэрч, гэртээ гарлаа. 1321 буюу 75,8 хувь нь эдгэрээд байна.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1742 боллоо. Үүнээс 1321 хүн эдгэрсэн байна.