ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.22-нд нийт 15071 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 19 хүнд халдвар илэрлээ.
Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал,
- Монос эмийн сантай холбоотой 5,
- ХасБанканд батлагдсан тохиолдолтой холбоотой 1 хүнд халдвар илэрсэн бөгөөд
- Бусад нь Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт гарсан өвчлөлтэй холбоотой ойрын хавьтлууд юм.
Улаанбаатарт халдвар авсан хүний тоо 782 боллоо.
Улсын хэмжээнд 1611 хүн халдвар авснаас дотоодын халдвар 1108 боллоо. Сүүлийн 24 цагт 28 хүн хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэв.