• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 2-р сар 9, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жилийн хорих ял оноолоо

2021/01/23
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар дараахь өөрчлөлтийг орууллаа.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, мөн газрын дэд дарга, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс нар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин шүүгдэгч Н.Номтойбаярын хувьд Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутай болох нь тогтоогдоогүй, харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэв.

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албаны дарга Н.Ууганбаяр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн М.Нямдэмбэрэл нарын хувьд шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн гэмт хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй, харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн байна.

Иймээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил хорих ял, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жил хасаж, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 2 жил хорих ял, Н.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Төстэй нийтлэлүүд

Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
Нийгэм

Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа

2023/02/09
Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
Нийгэм

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

2023/02/08
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа
Нийгэм

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

2023/02/03
Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Нийгэм

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

2023/01/16
Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо
Нийгэм

Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо

2023/01/12
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ
Нийгэм

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

2023/01/06
Дараагийнх

Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Газар хөдлөлтийн дараах гайхамшиг ба уй гашуу
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эдгээр 11 хүнтэй уулзахыг хоригложээ
  • 2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
  • Улсын аварга малчин, тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
  • Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev