• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 2-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Нийгмийн даатгалын сангаас 8.8 мянган малчин, хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгожээ

2021/01/23
: Улс төр
0
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын чуулганы хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 онд баталж, 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин, хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон юм.

    Дэлхий дахинаа тархаад байгаа коронавирус халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, төрийн захиргааны байгууллагууд тусгай горимоор ажилласан зэргээс үүдэн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод болсон гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

   Иймд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “2021 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. 


    Төсвийн байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй дэмжсэн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Ц.Даваасүрэн, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсан. Хуулийн хүрээнд иргэн 1 жилийн нөхөн төлбөрт 500 мянган төгрөг, 3 жилийн нөхөн төлбөрт 1.5 сая төгрөг, зургаан жилийн нөхөн төлбөрт 3 сая төгрөг төлөх шаардлагатай, иргэдээс тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөхдөө нөхөн төлж буй жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, төлөх саналыг гаргаж байгааг Л.Энх-Амгалан гишүүн илэрхийлж, энэ саналыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ хуулийн зохицуулалтаар 260 гаруй мянган малчин төдийгүй 160 мянган гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бий болж байгааг гишүүд онцлоод, хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахын зэрэгцээ иргэдэд энэ талаарх мэдээллийг түгээж, холбогдох бүх шатны төрийн байгууллага сурталчилж ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байв. 

    Иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоог олгосноороо Нийгмийн даатгалын санд ихээхэн ачаалал ирнэ, үүн дээр гишүүдийн санал болгож буйгаар шимтгэлийн хувь хэмжээг нь бууруулах юм бол тус сан үүсэх ачааллыг даахгүйд хүрэх эрсдэлтэй гэдгийг төсөл санаачлагч тайлбарласан. Ойрын хугацаанд Засгийн газар Нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд нөхөн төлбөрийн хувь хэмжээг бууруулах асуудлыг энэ хүрээнд авч үзэх боломжтой гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх малчин А дансны лавлагаа болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх бол хувиараа хөдөлмөр эрхлэгчийн татварын баримтыг үндэслэх зохицуулалттай юм. 

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 75.8 хувь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
Улс төр

Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

2023/01/27
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ
Улс төр

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

2023/01/27
Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна
Улс төр

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг 5 жилээр наашлуулна

2023/01/10
2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!
Улс төр

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

2023/01/03
Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан
Улс төр

Л.Дашням: Жагсаалд оролцсон 25 настай залуу нас барсан

2023/01/02
Сэтгэл санааны хохирлыг тооцож олгодог боллоо
Улс төр

Сэтгэл санааны хохирлыг тооцож олгодог боллоо

2022/12/27
Дараагийнх

Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жилийн хорих ял оноолоо

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
  • Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй
  • 13А маягтыг ирэх даваа гарагаас цахимд шилжүүлнэ
  • Нийт хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг учраас цахим орчин болон нийгмийн сүлжээнд харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev