Коронавирусын халдвар авсан дөнгөж төрсөн эхийг гадуур хувцасгүй, дан өмд, тавчиктай нь тээвэрлэсэн хариуцлагагүй үйлдлээс болж Засгийн газрын 2 сайд огцрох өргөдлөө өгсөн.
Харин түүний араас НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин саяхан ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.