Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хурал хуралдлаа. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын хоёр гишүүн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасныг Засгийн газрын гишүүдийн олонх дэмжсэн байна.
Харин дараа нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараагийн сайд нарт хэнийг дэвшүүлэх талаар ярилцаж байна.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэнэ.