Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад 26 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд 56 зөрчил илэрчээ. Тухайлбал, зөрчилд 20 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагаар 5 газарт хугацаатай үүрэг өгсөн байна.
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Хан талст” компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Илэрч байгаа зөрчлийн тухайд
- QR кодыг байршуулсан боловч үйлчлүүлэгчдээ уншуулдаггүй
- Гар ариутгах уусмалыг байршуулаагүй
- Ажлын байрны цэвэрлэгээ муу
- Халдваргүйтгэл хийдэггүй
- Хүний бөөгнөрөл үүсгэх