2020 оны 1-р сарын 17-ны өдөр 9115 хүнд PCR шинжилгээ хийхэд есөн хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ. Есөн хүний 4 нь 25-р эмийн сангийн ойролцоох “Монос” эмийн сангийн голомтоос, гурав нь Баянзүрх дүүргийн ТҮК-ийн ажилтан байна.
Сүүлийн үед коронавирусын халдвараар өвчилж байгаа иргэд биеийн байдал нь хүндэрсэн үедээ эмнэлэгт хандаж байгаа бөгөөд олон эмнэлгээр дамжиж, халдвар тараах эрсдэл өндөр байгаа аж. Ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эмнэлэгтээ хандахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үедээ халдвар тараах нь маш өндөр байгаа аж.