• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Баасан, 2-р сар 3, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулахыг анхаарууллаа

2021/01/17
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан Хангарди ордны хурлын зааланд цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хурлаар Нийслэлийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажлыг дүгнэн, санал солилцож тодорхой үүрэг чиглэлийг УОК-ын дарга Я.Содбаатар Нийслэлийн онцгой комисст өглөө. 

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Хурлын үеэр Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар коронавирусийн тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал -10 градусаас бууна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас өгч буй зөвлөмжөөр агаарын хэм -10 градусаас бага байх үед ариутгал, халдваргүйтгэлийг онцгойлон анхаарах шаардлагатай байдаг. Тиймээс дүүргүүд дулааны улиралд хийх урьдчилсан ариутгал халдваргүйтгэлийн  бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай байна. Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүд нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйтгэлд онцгойлон арга хэмжээ авч ажиллах шаардлагатай” хэмээв.

Эрүүл мэндийн яамны сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт  ПГУ (PCR) шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах,  цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон  анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын газар эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” гэж хэллээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төрийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, шаардлагыг өндөржүүлэн ажиллах, Эрүүл мэндийн яамны сайдын хөндсөн асуудлыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахыг үүрэг болгов. Мөн УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулах, нийслэлээс Ажлын хэсэг байгуулж орон сууцуудын агааржуулалт, бохирын системд ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дүгнэлт гаргуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын  хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд анхаарч, мэдээллээр хангахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс 

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан
Нийгэм

Б.Мөнхцэцэг: Эрс тэс нөхцөлд ажиллах, олон зориулалтаар ашиглах, техник үзүүлэлт зэрэг шаардлагын дагуу шинэ машинуудыг авсан

2023/01/16
Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо
Нийгэм

Телевизорээр хонжворт сугалаа явуулахыг хориглолоо

2023/01/12
УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ
Нийгэм

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ

2023/01/06
ХАР НҮҮРСНИЙ УЛААН ХЭРҮҮЛ-3
Нийгэм

ХАР НҮҮРСНИЙ УЛААН ХЭРҮҮЛ-3

2023/01/04
Машинд амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой байна гэв
Нийгэм

Машинд амаржсан эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой байна гэв

2023/01/03
Хоёрдугаар сарын 21-нд хаврын тэргүүн сарын шинийн 1-н тохионо
Нийгэм

Хоёрдугаар сарын 21-нд хаврын тэргүүн сарын шинийн 1-н тохионо

2023/01/03
Дараагийнх

Монголын эрдэмтэд коронавирусын халдвартай хүнд вирусийн эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуур бүтээжээ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа
  • Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо
  • Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
  • Г.Ганхүү: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход юм гуйж байсангүй

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev