ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.14-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 16.854 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 12 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод 12 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. “Мөнххада” компанитай холбоотой батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн хавьтлуудыг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан байсан. Эдгээрээс 4 хүнд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.
Баянзүрх дүүргийн 17, 12 дугаар хорооны гэр бүлийн гишүүд 8 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 664 болсон байна.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 990 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1491 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 571 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 хүн байна.