Хөл хорионы зэрэглэлийг буруулснаар дараах 18 чиглэлийн үйл ажиллагаанаас бусад газрууд хэвийн ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.
Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг сулруулах Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж , ахуйн нэгжийн эрсдлийн үнэлгээг хийж, ямар тохиолдолд аль салбарыг нээх зохицуулалтыг хийсээр ирсэн.
Хатуу хөл хорионы үед зайлшгүй хэрэгцээтэй тодорхой салбаруудын үйл ажиллагааг хэвийн явагдсан. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа болон цахилгаан, дулаан зэрэг салбаруудын үйл ажиллагааг ажиллуулж байсан.
Өмнө нь гаргаж байсан шийдвэртэй холбоотойгоор зэрэглэлийг бууруулж байна. 34 төрлийн үйл ажиллагааг нээж, бусдыг нь хориглоно. Үүнд
Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
Бүх төрлийн баар /диско, караоке, сриптиз, бильярд, паб-энгийн/
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Цахим тоглоом, бүх төрлийн тоглоомын газар
Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильяард, фитнес, бүжиг, йогийн клуб/
Саун, бассейн
Шашны зан үйл /Гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
Үсчин, гоо сайхан, маникюр
Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
Амралтын газар, зочид буудал, дэн буудал
Түргэн үйлчилгээний цэгүүд
Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
Нийтийн халуун ус
Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
Дүрс бичлэг
Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт