Шадар сайдын ажлын хэсэг хуралджээ. Энэ үеэр 2021 оны 1-р сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ.
Ингэснээр зарим ААН-үүдийн үүд хаалгыг нээхээр болжээ. Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: Цаашид БЗД-ийн эмнэлэг /300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, БГД-ийн 5 болон 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байна. ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэв.