Монгол орны нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна. Явган замын гадаргуу ч мөстөж хальтиргаа гулгаа ихэсч ойрын өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол нэмэгдэх болжээ. Тодруулбал, нийт осол гэмтлийн 39.3 хувийг унаж бэртэх гэмтэл эзэлж байна.
Иймээс халтиргаа гулгаа ихтэй өвлийн улиралд унаж бэртэхээс сэргийлж, ажиллаж, амьдрах ахуй орчиндоо аюул осолгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна.
.jpg)