ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.08-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 13.773 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод 13 тохиолдол шинээр нэмэгдэж байна. Өмнөх халдваорын голомтын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрсэн. Үүнд
- “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчдын гэр бүлээс 6 хүн
- “Тэнүүн-Огоо”, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон бусад үргэлжилсэн гинжин хэлхээгээр үүссэн голомтуудаас улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 584 болсон байна.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 910 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1408 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 501 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 3
- Хүнд 12
- Хүндэвтэр 134
- Хөнгөн 352 хүн байна.